Ээлжит хичээл 5

Сэдэв: Давталт
Хамрах хүрээ: 11-р анги /11а, 11б, 11в, 11г/
Нийт цаг: 40 минут
Зорилго: SmallBasic программын ашиглан өмнө үзсэн давталт бүхий алгоритмын бодлогыг бодох, зохиох, тайлбарлаж сурна.
Зорилт:    
ü  Давталтын for болон while функцүүдийн үүргийг танин мэдэх;
ü  Давталтын for болон while функцийг ашиглан хялбар бодох, тайлбарлах
ü  Хялбар бодлого зохиох
Түлхүүр үг: Давталттай алгоритм, давталт, while функц, for функц
Хичээлийн залгамж холбоо:
Хичээлийн агуулга:

Судлагдахуун
Ур ухаан
-       For функцийн үүргийг ойлгох
-       While функцийн үүргийг ойлгох

-       For болон while функцийн үүргийг ойлгох
-       Жишээ бодлого бодох
-       Бодлогын үр дүнг тайлбарлах
-       Хялбар бодлого бодож туршин үр дүнг гаргах
-       Бодлого зохиох
Сургалтын арга: Үзүүлэн таниулах, асуух , харилцан ярилцах, бүтээлч үйлийн арга.
Хэрэглэгдэхүүн:  Цахим хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материал /ТӨМ/, үзүүлэн таниулах материал, сурах бичиг “Мэдээлэл зүй VII”, өөрийн үнэлгээний хуудас, самбар, шохой, компьютер.
Хичээлийн хэлбэр:
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр
Зохион байгуулалтын хэлбэр
-       Шинэ мэдлэг эзэмших
-       Бүтээлчээр бие даан суралцах
-       Анги нийтээр ажиллах
-       Багаар ажиллах
Хичээлийн явц:
Хичээлийн үе шат
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
●      Үнэлгээ
❖     Багшийн санал
✓     Анхаарах зүйл
Сэргээн санах
5 мин
Б: Сурагчидтай мэндэлнэ, ирц авна. Слайд 1.1-ийг сурагчдад харуулж  ярилцана.
С: Багштай мэндэлнэ, ирц өгнө.
Б: Хичээлийн сэдвийг самбарт бичнэ. Давталттай алгоритмыг бид өмнөх ангидаа үзэж байсан. Тэгвэл давталттай алгоритмын тодорхойлолтыг мэдэх хүн байна уу?
С1: Ямар нэг үйлдлийг тодорхой нөхцөлийн дагуу давтаж гүйцэтгэдэг алгоритм.
С2: Нэг үйлдлийг олон дахин давтаж хийдэг алгоритмийг хэлдэг.
Б: Бүгдээрээ давталттай алгоритмын тодорхойлолтыг харцгаая. (PPT 1.2).
С: Дэвтэртээ тэмдэглэл хөтлөнө.
❖     PPT 1.1, 1.2–ыг урьдчилан бэлтгэсэн байна.
Шинэ мэдлэг бүтээх
10 мин
Б: “1-ээс n хүртлэх тоог хэвлэ” гэсэн бодлогын алгоритмыг блок схемээр дүрсэл.
Хүүхэд бодлогын алгоритмыг блок схемээр дүрсэлнэ.
С: Багш болон бусад суралцагчидтай ярилцан хийж болно. Багшаас туслалцаа авах.
.....................................................................
Б: Самбарт бодлогын алгоритмыг зурж тайлбарлах.
С: Цахим хэрэглэгдэхүүнийг ажиглан багштай ярилцан өөрсдийн байгуулсан алгоритм үнэн зөв эсэхийг ажиглах.
С1: Блок схемээр дүрслэхдээ буруу зурчихсан байна.
С2: Багшаа минийх зөв байна.
С3: Багшаа миний давтах үйлдэл буруу болчихсон байна.
Б: Одоо notebook асаагаад SmallBasic программаа ачаалан D дискний 12 гэсэн хавтсанд байгаа Dawtalt нэртэй файлыг нээгээд ажиллуулан үр дүнг харцгаая /Цахим материал1/ Сурагчид функцүүдийн үүргийг нь  ойлгох
С: Цахим материалыг /Цахим материал1/ ажиллуулан функцүүдийн үүргийг нь  дэвтэртээ тэмдэглэнэ.
✓     Асуулт ойлгомжтой ба сурагчдын агуулгад тохирсон байх.
✓     РРТ, жишээ бодлогыг сурагчид харагдахад гаргацтай байдлаар бэлдэх
✓     Цахим материалыг урьдчилан интернэтэд байршуулсан байх хуулсан байх
Хийж бүтээх
17 мин
Б: Сурагч бүрд даалгаврын хуудас /Даалгаврын хуудас1/ тараан  өгч ажиллуулна.
С: Сурагч бүр өөрсдийн авсан даалгаврыг зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.
С1: Багшаа бодлогын утгыг нь гараас оруулах уу?
С2: Багшаа энд юуны алдаа гараад байгаа юм бол?
С3: Багшаа энэ зөв үү?
С4: Багшаа бодлогын хариу зөрөөд байна
❖     Сурагчдыг ажиглан зөвлөгөө өгөх, багш өөрөө нэмэлт дасгал бодлого өгч болно
ü  Даалгаврын хуудсыг урьдчилан бэлдсэн байх
Үнэлгээ
3 мин
Б: Сурагчдад үнэлгээний хуудсыг тарааж өгнө.
С: Сурагчид гүйцэтгэсэн даалгаврын дагуу багийн үнэлгээний  хуудсыг бөглөнө. 
ü  Үнэлгээний хуудсыг урьдчилан бэлдсэн байх
Дүгнэлт
3 мин
Б: Өнөөдрийн хичээлд ямар функцийг хэрхэн ашиглан бодлого бодож сурсан талаар дахин ярилцъя.
С1: while  болон  for функцийг ашиглан бодлого бодсон.
С2: SmallBasic программын while болон for функцийг ашиглан давталттай алгоритмын бодлогыг бодож сурсан.
✓     Асуулт ойлгомжтой ба агуулгад тохирсон байх.
Гэрийн даалгавар
2 мин
Б: Сурах бичгийн 153-р хуудасны чадахуйн  бодож кодыг нь дэвтэртээ бичиж ирэх.
С:Тэмдэглэл хөтлөх, багшаас ойлгоогүй зүйлээ асуух
❖     Багш өөрөө нэмэлт дасгал бодлого өгч болно
Үнэлгээ:
●     Багаар ажиллаж буй байдал.
●     Шинэ мэдлэг бүтээж буй байдал.

●     Хичээлийн идэвх оролцоо.