Ээлжит хичээл 6

Сэдэв: График боловсруулалт
Хамрах хүрээ: 11-р анги                                                   
Хугацаа: 40мин
Зорилго:График дүрслэлийн GraphicsWindowобъектыг ашиглан хялбар дүрс зурах программ зохиох, ажиллуулах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Зорилт:
  -Сурагчдыг хичээлд идэвхитэй оролцох сонирхол төрүүлэ
  -Сурагч тус бүр нэг нэг компьютерийг ашиглах
  -GraphicsWindow объектыг ашиглан дүрс, зураг зурах аргыг танин мэдэх
Хичээлийн хэлбэр :Шинэ мэдлэг эзэмшүүлэх хичээл
Агуулга :
Өмнө судалсан агуулга
Цаашид судлах агуулга
     Small basic хэлний ерөнхий ойлголт
*Өгөгдөл ба хувьсагч ашиглан хялбар программ бичих
*Нөхцөл шалгах үйлдэл
*Давталт
     Давталт ба график
*Яст мэлхийн график
*Math сангийн функц, шинж чанарууд
Хэрэглэгдэхүүн:ТӨМ 5.1, ТӨМ 5.2, Үзүүлэн 5.1,LCD, проектор,ээлжит хичээлийн төлөвлөгөө, сурах бичиг
Цаг төлөвлөлт:
v  Сэргээн санах сэдэлжүүлэх шат-  5 мин
v  Шинэ мэдлэг олгох-13 мин
v  Бататгах үе шат- 15 мин
v  Дүгнэлт- 5 мин
v  Гэрийн даалгавар- 2мин
Арга зүй: Дагуулан сургах арга,харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх, урамшуулах


Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Багшийн анхаарах зүйл









Сэргээн санах сэдэлжүүлэх үе шат
5 мин
Б: Сурагчидтай мэндлэнэ.
Б: Ирцээ бүртгэнэ.
Б: За бүгдээрээ тал цаас гаргаад өргөн нь 10 өндөр нь 5 байх тэгш өнцөгт зурцгаая. Хэмжээг нарийвчлалтай зөв авахыг анхаараарай.
Б: Зурсан зургуудаа багшдаа үзүүлээрэй.
Б: Хэрвээ энэ урт өргөн бидний зурж чадахааргүй тийм их хэмжээтэй өгөгдсөн байвал яаж түүнийг зурах вэ?
Б: Тэгвэл Small basicпрограммд энэхүү дүрсийг зурж болох нэгэн обект байдаг.
Б: Бүгдээрээ тэрхүү объектийг өнөөдөр судлах болно.
С1: Багштай мэндлэнэ.
С2: Ирцээ бүртгүүлнэ.
С3: Өргөн нь 10 өндөр нь 5-тай тэгш өнцөгт зурж дээш өргөн багшид харуулна.
С4: Тийм их хэмжээтэй байвал цаасан дээр зурах боломжгүй.
С5: Программ ашиглаж зурж болно.
С6: Ямар объект юм бол багшаа.
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhZj7oICii1-orM5rce-9pzC5brCYD0nWI4Yt9hWaUzBnB5NEIPQ1BH5K2Z6Ze8tajSQdeIyeGqAtePX0lMCWxTMG766TWwuZycqZLvUX4s39TngCSpWJGj-qbPUF1NaD1Mv_jjyA9hrL0l/s200/b.jpg


Б: Шинэ ойлголтын
тухай тайлбарлахдаа сурагчдад ойлгомжтой энгийн үг хэллэг ашиглахыг хичээх хэрэгтэй.










Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат

















Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
13 мин
Б: Бидний зорилго болsmall basic программд шулуун, янз бүрийн дүрс зурж сурахад оршино.
Б: small basic программын нэгэн хүчирхэг объект болGraphicsWindow объект юм.
Б: small basic программаа нээгээд график цонх үүсгэе.
Б: График цонх үүсгэхдээ ажлын талбартGraphicsWindow.Show()гэж бичээд ажиллуулна.
Б: График цонхоо үүсгэсэн үү?
Б: График боловсруулалт хийж сурахад дараах ухагдахуун чухал тул үзүүлэн 5.1-н хуудас-4-н агуулгыг тэмдэглэж аваарай.
Б: Бүгдээрээ одоо жишээ-1-г ажиллацгаая.
Б: График цонх гэсэн гарчигтай шар өнгийн дэвсгэртэй өргөн 200 өндөр 150-тай цонх үүсгэе
Б: Багшийгаа дагаад хийгээрэй.
Б: Үзүүлэнг ажиглаарай. Энэхүү график цонх нь бидний мэддэг координатын тэнхлэгтэй ижил 2 тэнхлэгтэй байдаг.
Б: Шинж чанарыг нь тэмдэглэж аваарай.
Б: Жишээ -2-г хамтдаа ажиллая.
Б: Программын хаана алдаа гарсан байна вэ?
Багшдаа хэлж өгөөрэй.
Б: Зүйтэй маш сайн байна. Үүнээс хойш ийм алдаа гаргаж болохгүйг анхаараарай.
Б: Программын үр дүнг харуулаарай.
Б: Тэгвэл дурын дүрс зураад түүнийг будаж болох уу?
Б: Будахын тулд эхлээд ТӨМ 5.2 уншаарай.
Б: Одоо багшийгаа дагаад программаа бичээд дэлгэцэнд хэвлээрэй.
Б: Дүрсийг зурах программ бол 2 4 6-р мөрнүүд харин тэдний шинж чанар нь бусад мөрнүүд байна уу?


С8: Үүсгэсэн.
С9: Үзүүлэн 15.1-н хуудас 4-н агуулгыг тэмдэглэж авна.
С10: Жишээ 1-г ажиллана.
С11: 

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhC8gumHx1k_2hVD3CSgJSr3Ig0B1d5MdnMZ6mnFE6FZ0Yoiw6zwgo-Of7kOPyPM_i2C3MZEERQ054Ih9kzc6Y_g6FN1jt0U0VMzVJ_R5ig-cv4rZuNPp9dG2InhKrF0JC3etJXlrG02pYW/s200/c.jpg



С12: Тийм байна. Х тэнхлэг У тэнхлэг гэсэн 2 тэнхлэгтэй цонх байна.
С13: үзүүлэн 15.1-с шинж чанарын хэсгийг тэмдэглэж авна.
С14: Дугуй хаалт бичих ёстой байтал тэнцүүгийн тэмдэг тавьж бичсэнээс болоод алдаа гараад программ ажиллаагүй.
С15: Ойлголоо
С16: Болно
С17: ТӨМ 5.2-г уншина.
С18: багшийгаа дагаад программаа бичнэ .
С19: Тийм байна.









Б: Дагуулан үйлдүүлэх арга ашиглах үедээ сурагчдыг хүлээж хамтран ажиллах ёстой.















Б: Программаа бичих явцад хэрвээ багш алдаа гаргавал алдаан дээрээ тулгуурлаад сурагчдад мэдлэгээ эзэмшүүлэх хэрэгтэй.





Б: Үзүүлэн 5.1-с тэмдэглэж авах агуулгыг хэлж өгнө.




Бататгах үе шат

Б: Одоо тэгвэл бүгдээрээ дасгал ажиллая. Үзүүлэн 5.1-н дасгал -1-г ажиллаарай.
Б: Хэрвээ асуудал гарвал багшаасаа асуугаарай.
С20: Үзүүлэн 5.1-н дасгалыг ажиллана.
С21: Программыг бичих явцад ойлгомжгүй зүйл гарвал багшаас тусламж авна.
Б: Даалгавраа гүйцэтгэж чадахгүй байгаа сурагчдад туслана.
Дүгнэлт
5 мин
Б: ТӨМ-5.1-г тараан өгч график боловсруулалт сэдвээр эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэнэ.
Б: ТӨМ 5.1 хураан авч үнэлгээнд дүгнэлт хийнэ.
С22: Сурагчид ТӨМ-5.1-г уншаад  график боловсруулалт сэдвээр эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэнэ.
Б: Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв дүгнэхийг сануулна.
Гэрийн даалгавар
2 мин
Б: Улаан хүрээтэй өргөн нь 400 өндөр нь 200 байх тэгш өнцөгтийн программыг бичиж ирээрэй.
С23: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.