Ээлжит хичээл 3

Сэдэв : Өгөгдөл ба хувьсагчтай ажиллах
Хамрах хүрээ : 11-р анги                                                   
Хугацаа : 40мин
Зорилго : Өгөгдөл болон хувьсагч оруулах программыг бичиж сурах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Зорилт :
Ø  Сурагчдыг хичээлд идэвхитэй оролцох сонирхол төрүүлэх
Ø  Өгөгдөл оруулах программыг бичих чадварыг эзэмшүүлэх
Ø  Хувьсагч оруулах программыг бичих чадварыг эзэмшүүлэх
Ø  Алгоритмын бодлогуудыг бодох программыг бичиж сурах
Хичээлийн хэлбэр :Шинэ мэдлэг эзэмшүүлэх хичээл
Агуулга :
Өмнө судалсан агуулга
Цаашид судлах агуулга
     * Алгоритмын чанар, гүйцэтгэгч,компьютер алгоритмыг биелүүлэх
     * Сургуулийн алгоритм хэл дээрх алгоритмын дүрслэл
     * Алгоритмын үндсэн ойлголтууд
     *  Алгоритмын үндсэн бүтцийн сургуулийн алгоритм хэл дээрх дүрслэл
      *  Нөхцөл шалгах үйлдэл
      *  Давталт
      *  График боловсруулалт
      *  Давталт ба график
      *  Яст мэлхийн график
      *  Math сангийн функц, шинж чанарууд
      * Дэд программ
Хэрэглэгдэхүүн:Үзүүлэн-2.1,самбар,шохой, ээлжит хичээлийн төлөвлөгөө проектор, компьютер,АТМ зураг,ТӨМ 2.1
Цаг төлөвлөлт:
Сэргээн санах сэдэлжүүлэх шат- 8 мин
      Шинэ мэдлэг олгох-15 мин
      Бататгах үе шат- 15 мин
      Дүгнэлт-5 мин
   Гэрийн даалгавар-2 мин
Арга зүй: Дагуулан сургах арга, харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх, урамшуулах

Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Багшийн анхаарах зүйл





Сэргээн санах сэдэлжүүлэх үе шат
8 мин
Б: Сурагчидтай мэндлэнэ.
Б: Ирцээ бүртгэнэ.
Б: Бүгдээрээ дотроо АТМ рүү карт хийж мөнгө авах процессийг төсөөлцгөөе./АТМ зураг  харуулна/
Б: Эхлээд картаа хийгээд дараа нь хэлээ сонгоод нууц дугаараа гарнаас оруулдаг тийм үү? Тэгвэл энэхүү гарнаас утга оруулах үйлдлийг хийх программыг бүгдээрээ бичиж сурцгаая.
Б: Ингэхийн тулд эхлээд өмнөх хичээл дээр үзсэн мэдлэгээ сэргээн санацгаая.
Б: Сурагч бүр өөрийн нэр болон насыг хэвлэх программыг бичээд үр дүнг ажиллуулцгаая.
Б: Тэгвэл АТМ-д нууц код оруулах хэсэг шиг өөрийнхөө нэр болон насаа гарнаас оруулдаг болгон өөрчилж болох уу?
Б: Ингэхийн тулд Textwindow объектийн Read функцийг ашиглана.
Б: Багшийгаа дагаад программаа бичээрэй.
С1: Багштай мэндлэнэ.
С2: Ирцээ бүртгүүлнэ.
С3: Сурагч бүр дотроо төсөөлнө.
С4: тийм
С5: 
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi1iXGD0MOV9EAgqNcQvnwE4kJ29zUjjn0xPuklVpq36Gbm9v52_krqkULFhRXKdVZ5SrJsZ8KA5NOZ2WmvlTlRwTNXHkywRTlFNQDD4T6ZJCu-XhhSSEnzPx2cc9ZyHLO94YxvmO-0jTEB/s200/bc.jpg


С6:
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgr1x5KqZAK2huBM5-sLJTB57voKXtLi5k8s-THVTD6BcZ1VM2bodoM3KE4KBCOj7lGKjwWc370kDcHlMa1fACsYhjCGhIfV0z6LR5Rb9XrrQoia2V4RgRxwnoszYGv1JnA5euLjpeZXfpb/s200/bb.jpg


Б: Хэрвээ сурагчид өмнөх хичээл дээр үзэж судалсан зүйлээ санахгүй байвал өмнөх хичээл дээр ашигласан үзүүлэнгээ ашиглаж сурагчдад сануулна.
Б: Нэр болон насаа хэвлэх программыг бичиж чадахгүй байгаа сурагчдад туслана.
Б: Дагуулан сургах арга ашиглаж байгаа үедээ хоцорсон сурагчдыг хүлээж нэгэн жигд хичээлээ зохион явуулна.









Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат  15 мин














Б: Үр дүнгээс ажиглалт хийвэл бидний гарнаас бичиж оруулсан мэдээлэл бол “өгөгдөл” харин тухайн өгөгдлийг боловсруулахын тулд “хувьсагч”-г хэрэглэдэг гэж ойлгож болно.
Б: Тэгвэл бидний өнөөдрийн зорилго бол өгөгдөл ба хувьсагчтай ажиллаж сурахад оршиж байгаа юм.
Б:Сая бичсэн программынхаа мөрүүдийн тайлбарыг үзүүлэн 2.1-с харцгаая.Мөн үзүүлэн 2.1-н хуудас 5-н агуулгыг тэмдэглэж аваарай.
Б. Жишээ_2 болон Жишээ_3 хамтран бичиж үзээд ажиллуулцгаая.
Б: Ямар ялгаа байна вэ?
Б: Зүйтэй нэг нь гараас утга өгдөг нөгөө нь өгдөггүй.
Б: Тэгвэл хувьсагчтай программыг бичихдээ textwindow объектийн readnumber функцийг ашигладаг байна шүү дээ.
Б: Одоо үзүүлэн 2.1 дэх арифметикийн үйлдлийн хүснэгтийг тэмдэглэж аваарай.
С7:  Гарнаас оруулсан Баярмаа гэдэг нэр бол өгөгдөл гэсэн үг тийм үү багшаа.
С8: Хичээлийнхээ зорилгыг тэмдэглэж авна.
С9: үзүүлэн 2.1 дэх программын тайлбарыг товч тэмдэглэж авна.
С10: Үзүүлэн 2.1-с программчлалын хэлэнд хувьсагчийг сонгохдоо хэрэглэж болохгүй үгүүдийг дэвтэртээ тэмдэглэж авна.
С11: Жишээ 2 болон жишээ 3-н программыг бичиж ажиллуулна.
С12: Эхнийх нь 2 утга өгөгдсөн үед нийлбэрийг олно.
С13: Хоёр дахь нь гарнаас дуртай 2 оруулахад нийлбэрийг олж байгаагаараа ялгаатай.
С14: Үзүүлэн 2.1 дэх хүснэгтэн мэдээллийг тэмдэглэж авна.
Б: Өгөгдөл болон хувьсагч гэдэг 2 өөр ухагдахууныг ялгаж салгаж сайтар ойлгуулах хэрэгтэй.




Б:  Бичсэн програмынхаа мөрүүүдийн тайлбарыг заавал хийхийг анхаарах нь зүйтэй.
Б: дан өгөгдөл оруулж байвал textwindow объектийн read функц харин хувьсагч оруулж байвал textwindow объектийн readnumber функцийг ашиглана.



Бататгах үе шат
15 мин
Б:Жишээ_4-г хамтран ажиллацгаая. Дараа нь багш нь мөр болгон дэх кодыг тайлбарлан өгч үр дүнгийн шинжилгээг хийе.
Б: Үзүүлэн 2.1 дэх Дасгал ажил_ 1, Дасгал ажил_ 2 - г гүйцэтгээрэй.
С15: Жишээ4-г багштай хамтран ажиллаж гарсан үр дүнд шинжилгээ хийнэ.
С16:  Сурагч бүр дасгал- 1 дасгал-2 ажиллана.
Б: жишээ 4-г ажиллаж байхдаа хоцорсон сурагчдыг хүлээнэ.
Б: дасгалаа хийж чадахгүй байгаа сурагч бүрд туслана.
Дүгнэлт
5 мин
Б: ТӨМ 2.1 сурагчдад тараан өгч өгөгдөл ба хувьсагчийн талаар эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэхийг хүснэ.
Б: Сурагчдаас ТӨМ 2.1 буцаан авч үнэлгээг тооцоолон гаргана.
С12: ТӨМ 2.1-р сурагчид  өөрсдийгөө үнэлж дүгнэнэ.
Б: Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв бодитой үнэлэх ёстойг сануулна.
Б: Үнэлгээг тооцоолохдоо зөв алдахгүй тооцно.
Гэрийн даалгавар
2 мин
Б: 1) a, b тооны үржвэрийг олдог...
2) a талтай квадратын талбайг олох программыг тус тус бич.
С13: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
Б: Сурагч бүрийг гэрийн даалгавраа заавал тэмдэглэж авахыг сануулна.