Ээлжит хичээл 4

Сэдэв: Нөхцөл шалгах үйлдэл
Хамрах хүрээ: 11-р анги (11а, 11б, 11в, 11г)
Нийт цаг: 40 минут
Зорилго: SmallBasic программчлалын нөхцөл шалгал if функцийг ашиглан салаалсан алгоритмын хялбар бодлого бодож сурах, тайлбарлах, бодлого зохиох.
Зорилт:    
-       Нөхцөл шалгах if функцийг танин мэдэх
-       Нөхцөл шалгах if функцийг ашиглан туршиж, хэрэглэх
-       Бодлого бодох, тайлбарлах, зохиох
Түлхүүр үг:  Салаалсан алгоритм, нөхцөл шалгах, if функц, бодох, тайлбарлах
Хичээлийн залгамж холбоо:



Хичээлийн агуулга:
Судлагдахуун (агуулга мэдлэг)
Ур ухаан (мэдлэг)
-   if функц
-   if функцийн үүрэг
-   If функцийг танин мэдэх
-   If функцийг ашигласан жишээг тайлбарлах
-   Бодлого бодох, тайлбарлах,
-   Бодлого зохиох
Сургалтын арга: Үзүүлэн таниулах материал, асуух, харилцан ярилцах, бүтээлч үйлийн арга.
Хэрэглэгдэхүүн: ТӨМ, үзүүлэн таниулах материал, сурах бичиг “Мэдээлэл зүй VI”, өөрийн үнэлгээний хуудас, самбар, шохой, компьютер, проектор.
Хичээлийн хэлбэр:
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр
Зохион байгуулалтын хэлбэр
-   Шинэ мэдлэг эзэмших
-   Бүтээлчээр бие даан суралцах
-   Анги нийтээр ажиллах
-   Хүүхэд бүртэй тулж ажиллах
Хичээлийн явц:
Хичээлийн үе шат
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
·         Үнэлгээ
v  Багшийн санал
ü  Анхаарах зүйл
Сэргээн санах
2 мин
Б: Сурагчидтай мэндэлнэ, ирц авна.
С: Багштай мэндэлнэ, ирц өгнө.
Б: Өмнөх хичээлд юу хийж сурсан бэ? Асууж ярилцана.
С1: Хувьсагч ба өгөгдөлийн талаар үзсэн.
С2: Хувьсагчийн талаар үзсэн.
С3:  Өгөгдөлийг хувьсагчид хэрхэн хадгалах талаар үзсэн.
v  Багш өөрөө нэмэлт асуулт асууж болно
Шинэ мэдлэг бүтээх
10 мин
Б: Бүгдээрээ дараах бодлогыг блок схемээр дүрслэе. Жишээ бодлого: Өгөгдсөн 2 тооны ихийг ол.
С1: Багшаа зурчихлаа
С2: Багшаа дуусчихлаа
Б: Тэгвэл бүгдээрээ SmallBasic программ дээр өөрсдийн зурсан кодоо хөрвүүлье
 С1: Багшаа нөхцөл шалгах үйлдлийг яаж оруулах юм бэ?
С2: Багшаа нөхцөл шалгах үйлдийг хийж чадахгүй байна та заагаад өгөөч.
Б: Одоо багш нь тайлбарлаж өгье /PPT 1.2/
С: Тэмдэглэл хөтлөнө
С1: Одоо тэгвэл хийгээд үзье
С2: Багшаа алдаа гараад байна
ü  Сурах бичгийн жишээ кодыг сурах бичиггүй сурагчдын тоогоор бэлтгэнэ.
v  Аль болох олон сурагчдыг хамруулж ярилцана.
Хийж бүтээх
20 мин
Б: Одоо та нарт Даалгавар тарааж өгнө. Та бүхэн зааврын дагуу гүйцэтгэж хариуг нь гарна.
С1: За багшаа.
С2: Багшаа хийгээд дууслаа. Та шалгаад өгөөч
С3: Багшаа хаана алдсан байна гэдгийг та хэлээд өгөөч
С4: Багшаа хийгээд дууслаа. Зарим хэсэг дээр нь алдаа гараад байна. Яагаад тэгж байгаа юм бол.

ü  Даалгавар 1-г урьдчилан бэлтгэсэн байна.
·         Зааврын дагуу зөв гүйцэтгэсэн эсэхэд багш өөрийн үнэлгээ өгнө.
ü  Шаардлагатай тохиолдолд  нэмэлт ТӨМ тарааж өгч ажиллуулна.
Үнэлгээ
3 мин
Б: Өөрийн үнэлгээний хуудсыг тараан өгнө. /ТӨМ 1/
С: Өөрийн үнэлгээний хуудсаар өөрийгөө үнэлнэ.
·         Сурагчдаар өнөөдрийн хичээлийг үнэлүүлнэ.
Дүгнэлт
3 мин
Б: Өнөөдрийн хичээлээр юу чаддаг болсон бэ?
С: Нөхцөл шалгах үйлдлийг SmallBasic программд ашиглан бодлого бодож сурсан.
С: if функцтэй ажиллаж сурсан.
Б: Даалгавар гүйцэтгэх явцад ямар хүндрэл гарсан вэ хэрхэн шийдвэрлэвэл оновчтой вэ?.
С:..................................................................
     Асуулт ойлгомжтой ба агуулгад тохирсон байх.
Гэрийн даалгавар
2 мин
Б: Сурах бичгийн 148-р хуудасны Чадахуй-н 7 бодлогыг бодож дэвтэртээ кодыг бичиж ирнэ.
С: Дэвтэртээ тэмдэглэл хөтлөнө.
     Багш өөрөө нэмэлт дасгал бодлого өгч болно

Үнэлгээ:
     Бие даан ажиллаж буй байдал.
     Шинэ мэдлэг бүтээж буй байдал.

     Хичээлийн идэвх оролцоо.