Сэдэв: Microsoft small basic программчлалын хэлний
талаарх ерөнхий ойлголт
Хамрах хүрээ: 11-р анги
Хугацаа: 40мин
Зорилго: Өмнөх ангиудад
судалсан алгоритмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, Small basicпрограммчлалын хэлний
талаарх ерөнхий ойлголтыг эзэмшүүлнэ.
Зорилт:
Ø Сурагчдыг хичээлд идэвхитэй
оролцох сонирхол төрүүлэх
Ø Small Basic программчлалын
хэлийг танин мэдэх
Ø Small Basic программчлалын
хэлийг гүнзгийрүүлэн судлах
Хичээлийн хэлбэр :Шинэ мэдлэг
эзэмшүүлэх хичээл
Агуулга :
Өмнө судалсан агуулга
|
Цаашид судлах агуулга
|
Алгоритмын чанар,
гүйцэтгэгч,компьютер алгоритмыг биелүүлэх
Сургуулийн алгоритм хэл дээрх алгоритмын дүрслэл
Алгоритмын үндсэн
ойлголтууд
Алгоритмын үндсэн бүтцийн
сургуулийн алгоритм хэл дээрх дүрслэл
|
Өгөгдөл ба хувьсагч
Нөхцөл шалгах үйлдэл
Давталт
График боловсруулалт
Давталт ба график
Яст мэлхийн график Math сангийн функц, шинж чанарууд
Дэд программ
|
Хэрэглэгдэхүүн:Үзүүлэн-1.1,самбар,шохой,
ээлжит хичээлийн төлөвлөгөө проектор, компьютер, видео бичлэг,ТӨМ 1.1
Цаг төлөвлөлт:
Сэргээн санах
сэдэлжүүлэх шат- 8 мин
Шинэ мэдлэг олгох-15 мин
Шинэ мэдлэг олгох-15 мин
Бататгах үе шат- 15 мин
Дүгнэлт-5 мин
Гэрийн даалгавар-2 мин
Арга зүй: Дагуулан сургах арга, харилцан
ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх,сурагчдаар мэдлэг бүтээлгэх,
урамшуулах,
Үе
шат
|
Багшийн
үйл ажиллагаа
|
Сурагчийн
үйл ажиллагаа
|
Багшийн
анхаарах зүйл
|
Сэргээн
санах сэдэлжүүлэх
8
мин
|
Б:
Сурагчидтай мэндлэнэ.
Б:
Ирц бүртгэнэ.
Б:
Сурагчдад текник технологийн хөгжил дэвшлийн талаарх видео бичлэг үзүүлнэ.
Б:
Видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлийн талаар ярилцацгаая.
Б:
Бидний үзсэн видео бичлэгт гарч байгаа эдгээр текнологийн дэвшлүүд бүгд
ямарваа нэгэн программчлалын хэлний тусламжтайгаар бичигдэж хөрвүүлэгдсэн
байдаг.
Б:
Бидний судалж мэдээгүй маш олон төрлийн программчлалын хэлнүүд байдаг бөгөөд
өнөөдөр “small basic”хэмээх хэлний тухай үзэж судлах
болно.
|
С1:
Багштай мэндлэнэ.
С2:
Ирцээ бүртгүүлнэ.
С3:
Маш гоё санагдлаа
С4:
Үнэхээр гайхалтай
С5:
Хурдан энэ бичлэг дээрх шиг орчинтой болохыг хүсэж байна.
С6:
Хөгжил дэвшлийг үнэхээр биширч байна.
|
Б:
Видео бичлэг үзүүлж байгаа тохиолдолд харагдах байдал дууны чанга сул
зэргийг сайн тохируулах ёстой. Хэрвээ хэт чанга дуутай эсвэл хэтэрхий бүдэг
дэлгэцтэй байвал сурагчдын сонирхлыг татахгүй болохыг анхаарах хэрэгтэй.
Б:
Small Basic программын талаар анхан шатны мэдлэгийг эзэмшүүлж байгаа учраас
үгний сонголт энгийн сурагчдад ойлгомжтой байх ёстойг анхаарна уу.
|
Шинэ
мэдлэг эзэмшүүлэх үе шат
15
мин
|
Б:
Small basic хэл нь өөрийнхөө хэлний тусламжтайгаар бичигдсэн программыг
хөрвүүлж үр дүнг тооцоолох чадвартай.
Б:
Одоо small basic хэлний талаар дэлгэрэнгүй судалцгаая.
Б:
Үзүүлэн 1.1-с онолын мэдлэгийг тэмдэглэж аваарай.
Б:
Start->All programs->Microsoft small basic программаа нээгээрэй.
Б:
Үзүүлэн 1.1 дээрх жишээ1 жишээ2-г бичиж ажиллууцгаая
Б:
Үр дүнг гаргаж чадсан уу
|
С7:
Сурагчид үзүүлэн 1.1-с хуудас 5,6,8,11,14,15 дээрх онолын мэдлэгүүдийг
дэвтэрээ тэмдэглэж авна.
С8:
Start->All programs->Microsoft small basic программаа нээнэ.
С9:
Үзүүлэн 1.1-ийн жишээ 1 жишээ 2-г багшийн дагуулан сургах аргын дагуу хийж
гүйцэтгэн үр дүнг харуулна.
С10:
Үр дүнг гаргаж чадсан.
|
Б:
Үзүүлэн 1.1-с бичиж авах агуулгыг товч тодорхой хэлж өгнө.
Б:
Дагуулан сургах арга хэрэглэж байгаа үед сурагчид хоцрох тохиолдол гардаг тул
ангийн сурагчдын хурдад тааруулж сурагчдыг хүлээж ажиллана.
|
Бататгах
үе шат
10
мин
|
Б:
Үзүүлэн 1.1-д өгөгдсөн даалгавар 1-г бичиж программын үр дүнг
гүйцэтгэж харуулаарай.
Б:
Сурагчдын гүйцэтгэсэн даалгаварт үнэлгээ өгнө.
|
С11:
Үзүүлэн 1.1-с даалгавар 1-г өгөгдсөн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэнэ.
|
Б:
Даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа сурагчдад туслана.
|
Дүгнэлт
5
мин
|
Б:
ТӨМ 1.1 сурагчдад тараан өгч small basic хэлний тухай хичээлээр эзэмшсэн
мэдлэг чадвараа үнэлж дүгнэхийг хүснэ.
Б:
Сурагчдаас ТӨМ 1.1 буцаан авч үнэлгээг тооцоолон гаргана.
|
С12:
ТӨМ 1.1-р сурагчид өөрсдийгөө үнэлж дүгнэнэ.
|
Б:
Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв бодитой үнэлэх ёстойг сануулна.
Б:
Үнэлгээг тооцоолохдоо зөв алдахгүй тооцох ёстой.
|
Гэрийн
даалгавар
2
мин
|
Б:
Гэр бүлийнхээ гишүүдийн нэр нас РД-г хэвлэх программын кодыг дэвтэр дээрээ
бичиж ирнэ үү?
|
С13:
Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|